Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцжээ

Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл хөгжүүлэх зураг төслийг Хот төлөвлөлтийн хүрээлэн бүтэн жилийн хугацаанд 1 тэрбум, 250 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцжээ
Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцжээ. Зураг: МҮОНРТ

Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл хөгжүүлэх зураг төслийг Хот төлөвлөлтийн хүрээлэн бүтэн жилийн хугацаанд 1 тэрбум, 250 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Ховд аймагт 2013 оны байдлаар 20618 өрх, 80217 хүн ам ажиллаж амьдарч байгаагаас Ховд хотод 34.7 хувь нь буюу 28.4 мянган суурин хүн ам засаг захиргааны 12 багт амьдардаг гэсэн судалгааг гаргажээ. Түүнчлэн эдийн засаг нь уламжлалт мал аж ахуй голлосон төмс, хүнсний ногоог өргөн хэмжээгээр тариалж, аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангахаас гадна хөрш зэргэлдээ аймгуудад нийлүүлдэг. Энэ ч утгаараа уламжлалт мал ахуй, газар тариалангийн салбар цаашлаад олон улсыг холбосон худалдаа үйлчилгээ, зам харгуй хөгжих бүрэн боломжтойг судалгаагаар тогтоосон байна.

Ховд хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг бодитоор тусгаж өгснөөрөө онцлогтой аж. Эртний уламжлалт "Цайны зам" дагуух Ховд хот нь уламжлалт хөгжлийн аргаас гадна агаарын болон авто замын ачаа тээвэр-логистикийн зангилаанд их Алтайг тойрсон Хятад, Орос, Казакстан улсын олон улсын үндэстэн дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын олон талт хамтын ажиллагааг бүх талаар нь хөгжүүлэх өргөн боломжтой эх газрын боомт, хангамж, үйлдвэрлэл, үйлчилгээнд суурилсан эдийн засгийн салбараар тэргүүлэн хөгжинө. Мөн Ази Европыг холбосон зам харилцааны тэнхлэг, бүс нутгийн гол тоглогч болж, эх газрын боомт хот болон хөгжих өргөн боломжтойгоос гадна олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын олон талт хамтын ажиллагааны төв болох боломжтой гэж үзэж буй юм байна.

Хотыг хөгжүүлэхэд гол чөдөр тушаа болдог хүчин зүйл бол агаарын бохирдол, дэд бүтэц байдаг байна. Иймээс төвөөсөө алслагдсан Ховд хот хөгжихөд хүндрэлтэй асуудал олон тулгардаг гэдгийг мэргэжлийнхэн онцолж байлаа. Түүнчлэн Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ, ЗДТГ-ын захиалгаар Хот төлөвлөлтийн хүрээлэн 2015-2016 он буюу бүтэн жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энд нийтдээ нэг тэрбум, 250 сая төгрөгийг зарцуулсан байна.

Хуваалцах