Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ

Царцааны төрлийн хувьд Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ
Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээний тоймыг гаргажээ.

Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны 7 дугаар сарын 10-ны мэдээгээр Ховдын Чандмань, Завханы Цагаанхайрхан, Баянхонгорын Гурванбулаг, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу 1 м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ.

Царцааны төрлийн хувьд Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах