Ховор амьтны жагсаалтад багтсан алтайн хойлог шувууг зөвшөөрөлгүй тээвэрлэж явжээ
зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мэдээллийн алба

Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хот руу орох, гарах хяналтын 7 цэгт үүрэг гүйцэтгэж, хяналтын цэгээр дамжин өнгөрөх нэвтрэх тээврийн хэрэгсэл бүрийг шалгаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх шалгалтын хүрээнд өнгөрөгч хоногт Ховд аймгийн харьяат иргэн Б нь ховор амьтны жагсаалтад багтсан хоёр алтайн хойлог шувууг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.


















