Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга хууль бусаар агнажээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны халиун буга хууль бусаар агнагдсан талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, холбогдохшалгалтын ажиллагааг явуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга хууль бусаар агнажээ
Ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга хууль бусаар агнажээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны халиун буга хууль бусаар агнагдсан талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, холбогдохшалгалтын ажиллагааг явуулж байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх,худалдахыг хуулиар хориглосон байдаг.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалаар иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай.

Иймд иргэн та байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна.

Хуваалцах