Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Ховор төмөрлөгийн орд 6 тэрбум тонн нөөцтэй

Дэлхийн томоохонд тооцогдох ховор төмөрлөгийн орд газрыг БНАСАУ-д нээжээ. Пхеньянээс баруун хойно 150 км зайтай орших “Чонжу” орд газрын нөөцийг хэдэн триллион доллароор үнэлсэн байна. Орд газар 6 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй ба түүний 216,2 сая тонн нь ховор төмөрлөгийн нийлэг аж.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховор төмөрлөгийн орд 6 тэрбум тонн нөөцтэй
Ховор төмөрлөгийн орд 6 тэрбум тонн нөөцтэй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн томоохонд тооцогдох ховор төмөрлөгийн орд газрыг БНАСАУ-д нээжээ. Пхеньянээс баруун хойно 150 км зайтай орших “Чонжу” орд газрын нөөцийг хэдэн триллион доллароор үнэлсэн байна. Орд газар 6 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй ба түүний 216,2 сая тонн нь ховор төмөрлөгийн нийлэг аж.

Мөн “SRE Minerals” БНАСАУ-ын байгалийн нөөцийг худалдах корпорацитай хамтран үйлдвэр байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хамтарсан үйлдвэр орд газрыг 25 жил эзэмших эрхтэй юм байна.

Түлхүүр үг:БНАСАУ
Хуваалцах