Хоёр айлын үерт автсан хашааны усыг соруулжээ
Долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Увс аймгийн Онцгой байдлын газарт 4-р баг , 7-р баг, 10-р багаас нийт үер усны 9 дуудлага ирсэн байна.
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Увс аймгийн Онцгой байдлын газарт 4-р баг , 7-р баг, 10-р багаас нийт үер усны 9 дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн ажиллаж, нэг айлыг нүүлгэн шилжүүлж, нэг барилгын усыг соруулжээ. Мөн хоёр айлын үерт автсан хашааны усыг соруулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Нийт нутгаар хур бороо орж, усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг Увс аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


















