Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр аймагт ой хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Гүн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр аймагт ой хээрийн түймэр гарчээ
Хоёр аймагт ой хээрийн түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Гүн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 13:03 цагт хүлээн авсан байна. Орон нутгийн 10 иргэн хоёр автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 13:44 цагт бүрэн унтраажээ.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хүрзэтийн-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 29 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:34 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж 22:10 цагт бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах