Хоёр ажилтан тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртдөг
Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар судалгаа явуулсан байна.
Мэдээллийн алба

Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтын талаар судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь ажлын байрандаа ямар нэг хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан гэж хариулжээ.
Мөн судалгаагаар төрийн албан хаагчид бэлгийн дарамт үйлдэх нь цөөнгүй байна гэх дүн мэдээ гарсан гэж Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Н.Чулуунцэцэг хэллээ. Харин Хүний эрхийн үндэсний комиссын тандалтын судалгаагаар хоёр ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэж гарчээ.


















