Хоёр багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо
Улаангом сумын 2 багт 150 хүүхдийн 11-р цэцэрлэг шинээр ашиглалтад орж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Увс аймагт 2019 онд зургаан цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 500 хүүхэд сурч хүмүүжих нөхцөлөөр хангагдаж байна. Улаангом сумын 2 багт 150 хүүхдийн 11-р цэцэрлэг шинээр ашиглалтад орж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга У.Ганзориг, НБХ-ийн дарга С.Амраа, нарын албаны хүмүүс нар оролцож хүүхэд багачууд, багш ажилчдад мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.

Тус цэцэрлэг нь 6 бүлэг, 26 багш ажилчинтайгаар 2, 4 дүгээр багийн 160 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан үйл ажиллагаагаа эхэлж байна.

2-р багийн цэцэрлэгийн барилгын ажлыг “ДМТМ” компани улсын төсвийн 1 тэрбум 329 сая төгрөгөөр хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өглөө. Уг цэцэрлэг ашиглалтад орсноор тус багийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан хүүхэд багачууд цэцэрлэгт бүрэн хамрагдах түүнийг дагаад эцэг эхчүүд нь ажлаа ая тухтай хийх боломж бүрдэж бусад цэцэрлэгийн анги дүүргэлт багасахад нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ


















