Хоёр байнгын хороо хуралдана
Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо 09:00 цагаас “А” танхимд хуралдаж Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хамгаалалтыг түдгэлзүүлэх тухай, хэлэлцэх эсэх/, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/, Ажлын хэсэг байгуулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм.
Харин 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо “Б” танхимд хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, анхны хэлэлцүүлэг/.


















