Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр дугуйтай робот бүтээжээ

Альфабэт холдингийн "Бостон Динамикс" компани буюу "Google" компанийн салбар технологийн компани, өвөрмөц шийдлийг агуулсан шинэ төрлийн роботыг олон нийтэд танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр дугуйтай робот бүтээжээ
Хоёр дугуйтай робот бүтээжээ. Зураг: МҮОНРТ

"Google" компани нэгэн шинэ төрлийн хоёр дугуйтай роботыг бүтээсэн байна. Энэхүү робот нь үсэрч, бүжиглэх зэрэг бусад олон үйлдлийг хийх чадвартай аж. Альфабэт холдингийн "Бостон Динамикс" компани буюу "Google" компанийн салбар технологийн компани, өвөрмөц шийдлийг агуулсан шинэ төрлийн роботыг олон нийтэд танилцууллаа.

Нийт 45 кг жинтэй, 1.2 метрийн өндөртэй Хэндл нэртэй уг робот хоёр дугуйн дээрээ тэнцвэрээ олж, ямар ч хөдөлгөөнийг саадгүй хийж чаддаг юм байна. Тэр ч бүү хэл, шатаар уруудах, саадыг давж үсрэх, ачааг өргөж зөөвөрлөх гэх мэт үйлдлүүдийг хийх чадвартай юм. Урд хэсэгт байрлах хоёр гарны тусламжтайгаар тэнцвэрээ олж аюулгүй төдийгүй заасан хязгаарын дагуу төгс үйлдлийг бүрэн гүйцэтгэнэ. Түүнчлэн 15 км цаг хүртэл хурдлах чадвартай юм байна.

Цахилгаанаар ажилладаг тус роботыг худалдаанд гаргах хугацааг хараахан зарлаагүй. Одоогоор туршилт, судалгааны ажил сүүлийн шатандаа орсон гэж "Бостон Динамигс" компанийн удирдлагууд онцоллоо.

Хуваалцах