Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хоёр Ерөнхийлөгч Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг албан ёсоор угтан авах ажиллагаа боллоо.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Ерөнхийлөгч Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Хоёр Ерөнхийлөгч Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж байна. “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг угтан авсан.

Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг албан ёсоор угтан авах ажиллагаа боллоо.

Хоёр Ерөнхийлөгч дөнгөж сая Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бизнесийн төлөөлөгчид болон Засгийн газрын долоон гишүүний хамтаар манай улсад айлчлал хийж байна.

Хуваалцах