Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргажээ

Түүнчлэн энэхүү алаг ямаа ихрийн өрөөсөн бөгөөд эхний төллөлтөөрөө хоёр, дараагийнхаараа мөн хоёр, гурав дахь төллөлтөөрөө гурван ихэр ишиг гаргаж байсан аж. Ямааны эздийн ярьж буйгаар төлүүд нь ч ихэрлэж байгаа гэнэ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргажээ
Хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын III багийн малчин М.Мягмардоржийн алаг ямаа өнгөрөгч сарын 30-ны өдөр таван ихэр ишиг гаргасан байна. Энэхүү ямаа сүүлийн хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 8-нд мөн ихэрлэж байжээ. Алаг ямааны энэ онд гаргасан таван ишигний гурав нь эрүүл бойжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил гаргасан ихэр ишигнийх нь дөрөв нь шүдлэн болсон байгаа аж. Ийнхүү тус ямаа хоёр жилийн төллөлтөөрөө 10 ихэр ишиг гаргаж, тэдний долоо нь эрүүл өсч байгаа гэнэ.

Түүнчлэн энэхүү алаг ямаа ихрийн өрөөсөн бөгөөд эхний төллөлтөөрөө хоёр, дараагийнхаараа гурав, гурав дахь төллөлтөөрөө мөн гурван ихэр ишиг гаргаж байсан аж. Ямааны эздийн ярьж буйгаар төлүүд нь ч ихэрлэж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, нутгийнхан нь тус ямааг “Одон авахаар болж байна даа” хэмээн хошигнож ярьдаг болжээ.


Хуваалцах