Хоёр жил сураад “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлийн V-VI түвшний үнэмлэхтэй төгсөнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас тус газрын цахим хуудсанд иргэдээс ирсэн асуултуудад хариуллаа.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас тус газрын цахим хуудсанд иргэдээс ирсэн асуултуудад хариуллаа.
-Танай байгууллагаар дамжуулж ажилд орох боломжтой юу?
-ХБХХЕГ дээр бичиг баримттайгаа биечлэн ирж ажил хайгч иргэний бүртгэлийн ХЗЗ-2 маягтыг бөглөнө. Бид тохирсон ажилд зуучлах болно. Мөн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, хувийн биржүүдэд хандаарай.
-СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулиас явуулах гэж буй дохионы хэлний хэлмэрчийн сургалтад ямар хүмүүс хамрагдах вэ?
-Сургалтад насны хязгаар заахгүй бөгөөд их дээд болон коллежийн дундаас дээш түвшний боловсролтой, хөгжлийн бэрхшээлгүй, бүрэн сонсголтой иргэд хамрагдана. 2022 оны нэгдүгээр сарын 07-ноос хоёрдугаар сарын 07-ны хооронд 80044033, 96676095, 77772001 дугаарууд руу холбогдож бүртгүүлнэ.
-Дохионы хэлний хэлмэрчийн сургалт хэдэн жилээр явагдах вэ?
-Сургалтын хугацаа хоёр жил, “Монгол дохионы хэлмэрч” гэсэн мэргэжлийн V-VI түвшний үнэмлэхтэй төгсөнө. Хөдөө орон нутгийн оюутнууд сургуулийн дотуур байранд байрлаж болно. Сургалтын төлбөр хагас жилийн 450,000 төгрөг.
-СЗСҮТ-ийн Сэргээн засах төвд шинээр нээгдэж байгаа шүдний кабинетэд цаг авч, үйлчлүүлж болох уу?
-Шүдний кабинетаар зөвхөн тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа шүдний эмчилгээ шаардлагатай иргэд үйлчлүүлнэ.


















