Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

Хоёр хэсгийн санал хураалтын дүн хүлээгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтын санал хураалтын урьдчилсан дүнг нэгтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр хэсгийн санал хураалтын дүн хүлээгдэж байна
Хоёр хэсгийн санал хураалтын дүн хүлээгдэж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтын санал хураалтын урьдчилсан дүнг нэгтгэж байна. Өнөөдөр 03:50 цагийн байдлаар 2 601 төхөөрөмжөөс ирүүлсэн 1 214599 сонгогчийн саналын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч УхнаагийнХүрэлсүх 822923 саналтайгаар тэргүүлж байгаа юм.

"Зөв хүн-Элеторат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат 246 955 саналаар удаалж, АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ 72 800 саналтай байгаа бөгөөд санал тэмдэглэгдээгүй 71 921 саналын хуудас тоологджээ.

Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн эцэслэн гараагүй байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн нэг, Хөвсгөл аймгийн нэг хэсгийн саналын дүн хүлээгдэж байна.

Хуваалцах