Хоёр хүн аянгад цохиулж нас баржээ
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар долоодугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагийн орчим 7 хүн,
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар долоодугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагийн орчим 7 хүн, 4 мотоциклтой Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газар гэр рүүгээ буцаж явж байжээ. Тэдний хоёр нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээлэл ирсэн байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход малчин Г, Ч нар аянгад цохиулж нас барсан байжээ. Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ


















