Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр хүн хүнд гэмтсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Төрхурахын аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ийн 20 гаруй ажилчин ажиллаж байгаа юм. Тэдний нэг н.Эрдэнэ гэх залуу наймдугаар сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр хүн хүнд гэмтсэн гэдэг нь ташаа мэдээлэл
Хоёр хүн хүнд гэмтсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Зураг: МҮОНРТ

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад хоёр хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан М.Соёлмаагаас тодруулахад ташаа мэдээлэл гэлээ. Төрхурахын аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ийн 20 гаруй ажилчин ажиллаж байгаа юм. Тэдний нэг н.Эрдэнэ гэх залуу наймдугаар сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл биш гэж дүгнэлт гаргажээ. Одоогоор гэмтэл авсан залуу гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хуваалцах