Хоёр хүн шороонд дарагдаж нас барлаа
Өчигдөр буюу 2015 оны есдүгээр сарын 03-ний пүрэв гарагийн 15:30 цагт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн “Эрүү” гэдэг газар Тамирын голд 68 настай, эрэгтэй Л осолдсон
Мэдээллийн алба

Өчигдөр буюу 2015 оны есдүгээр сарын 03-ний пүрэв гарагийн 15:30 цагт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн “Эрүү” гэдэг газар Тамирын голд 68 настай, эрэгтэй Л осолдсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015 оны есдүгээр сарын 04-ний өдрийн 15:00 цагт цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Мөн 2015 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 21:40 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар хуучин уурхайн 6 метр гүн нүхэнд 2 иргэн 38 настай, эрэгтэй Б, нөгөө хүн нь нэр, нас нь тодорхойгүй шороонд дарагдсан дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж дээрх иргэдийн цогцсыг 2015 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 01:10 цагт тус тус олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
2015 оны есдүгээр сарын 04-ний өдрийн 17:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 29 дүгээр байрны 1 дүгээр орцны өргөтгөлийн дээвэр дээр өндрөөс хүн унасан тухай дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алыан хаагчид ажиллаж нэр хаяг нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүн унаж нас барсан байсныг цогцсыг буулган, тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв.
Мөн өдрийн 20:15 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар гудамжийн усны худгийн дэргэд ухсан нүхэнд хүн унасан тухай дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 45 настай, эрэгтэй Б нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ын эмчид хүлээлгэн өглөө.
2015 оны есдүгээр сарын 05-ны шөнийн 01:44 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 7 дугаар хорооллын нутаг авто замын зорчих хэсгийн хажуу жалга руу 30-50 ДАР дугаартай “Toyota cresta” загварын суудлын автомашин унаж 2 хүн дарагдсан тухай дуудлагыг хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид 19 настай, эмэгтэй Б, нэр нас тодорхойгүй эмэгтэй нарыг автомашины төмөр хийцэд хавчуулагдан хөнгөн бэртсэн байсныг аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай удирдлагын газраас мэдээллээ.


















