Хоёр хүн шороонд дарагдан нас баржээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан иргэн 30 настай, эрэгтэй Э шороонд дарагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийн
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан иргэн 30 настай, эрэгтэй Э шороонд дарагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 2015 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, шороонд дарагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өглөө.
Мөн өдрийн 17:04 цагт Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 24 настай, эрэгтэй Д шороонд дарагдсан тухай дуудлагыг хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн болон нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, шороонд дарагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар мэдээллээ.


















