Хоёр хүн тогонд цохиулж амиа алдлаа ээ
Өчигдөр БЗД-т барилга дээр ажиллаж байсан хоёр иргэн тогонд цохиулж амиа алджээ.
Мэдээллийн алба

Өчигдөр БЗД-т барилга дээр ажиллаж байсан хоёр иргэн тогонд цохиулж амиа алджээ. Тодруулбал, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Батширээт" ХХК-ийн барилгын ажилчин Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөх үедээ өндөр хүчдэлийн шугамд хүрснээр энэ харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна. Сүүлийн өдрүүдэд дараалан гарах болсон эдгээр хэрэг барилгын компаниудын аюулгүй ажиилагаанд хяналт тавих цаг ирснийг харуулж байна.


















