Хоёр хүний амь үрэгдсэн ноцтой осол гарлаа
Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 17-ны өглөөний 09 цагийн орчимд Улаанбаатараас Налайх явах замд хоёр хүн амь насаа алдан, арав гаруй зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн зам тээврийн ноцтой осол гарлаа.
Мэдээллийн алба

Тодруулбал, микроавтобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэхүү осол гарчээ. Осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн болон тус дүүргийн замын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдээд байна.