Хоёр хөршийн эрдэмтэд саран дээр өрөмдлөг хийнэ
ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд сарны хөрсний гүнд ус, мөс байгаа эсэхийг хамтран судлахаар болжээ. Эл хамтарсан судалгааг Оросын Суурь судалгааны сан болон Хятадын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан санхүүжүүлэх аж.
Мэдээллийн алба

ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд сарны хөрсний гүнд ус, мөс байгаа эсэхийг хамтран судлахаар болжээ. Эл хамтарсан судалгааг Оросын Суурь судалгааны сан болон Хятадын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан санхүүжүүлэх аж. Хамтарсан судалгааны төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд сарны гадаргуу дээр хэт авианы өрөмдлөг хийх юм байна.
Үүнээс гадна хоёр орны эрдэмтдийн баг Ангараг гарагийн гадаргаас усны ул мөр хайх судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр уулзаж байгаа аж.


















