Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр хүүхдээ шатаасан эцгийн ялыг хэвээр үлдээв

Өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хоёр хүүхдээ шатаан амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Э.Ёндонд хоёр шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноогоод байсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр хүүхдээ шатаасан эцгийн ялыг хэвээр үлдээв
Хоёр хүүхдээ шатаасан эцгийн ялыг хэвээр үлдээв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хоёр хүүхдээ шатаан амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Э.Ёндонд хоёр шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноогоод байсан. Харин Улсын дээд шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэргийг сануулахад, өнгөрсөн оны тавдугаар сарын 15-ны өдөр “10-08” дугаарын портер маркийн автомашиндаа 10 сартай болон 5 настай хоёр хүүхдээ суулгаж, гаднаас нь түгжээд, шатахуун асгаж байгаад галдан шатаасан хэрэг гарсан билээ.

Хуваалцах