Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр хятад хүү автобусны доод талын хэсэгт нуугдаж 80 км зам туулжээ

Хүүхдүүдийг илрүүлсэн даруйд тэдний хамаатан саданд хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь хамаатан садных нь хэлж байгаагаар хүүхдүүдийн эцэг эх сураггүй алга болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр хятад хүү автобусны доод талын хэсэгт нуугдаж 80 км зам туулжээ
Хоёр хятад хүү автобусны доод талын хэсэгт нуугдаж 80 км зам туулжээ. Зураг: МҮОНРТ

Хоёр хятад хүү автобусны доод талын хэсэгт нуугдаад аялаж яваа зураг олон улсын цахим мэдээллийн хэрэгслээр тархаж энэ талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Хятадын төв телевизийн мэдээлж байгаагаар хүүхдүүд Гуанси мужийн ядуу тосгоноос ирсэн бөгөөд хөрш Гуандун мужид ажилладаг эцэг эхтэйгээ уулзахын тулд, ийм үйлдэл гаргажээ. Энэ үйл явдал энэ сарын 23-ны өдөр болсон. Хүүхдүүдийг алга болсон тухай багш нь мэдэгдэж хайж эхэлсэн байна.

Харин хүүхдүүд алга болсон өдрөө автобусны буудлаас суусан байжээ. Хятадын өглөөнийм мэдээ сонинд бичсэнээр хүүхдүүд 8 болон 9 настай. Автобус маршрутынхаа дагуу явж байгаад ээлжит буудал дээрээ түр зогсох үед аюулгүй байдлын ажилтнууд хүүхдүүдийг автобусны дороос илрүүлсэн байна. Автобус замдаа бараг 6м эгц налуу замыг туулдаг.

Харин азаар ийм замаар явж байхад хүүхдүүд бэртэж гэмтээгүй байна. Мөн Автобусны жолоочийн хэлж байгаагаар, хүүхдүүд маш туранхай учраас автобусны доод жижиг зайд нуугдахад хамгийн тохиромжтой байрлал байжээ гэдгийг хэлж байна.

Хүүхдүүдийг илрүүлсэн даруйд тэдний хамаатан саданд хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь хамаатан садных нь хэлж байгаагаар хүүхдүүдийн эцэг эх сураггүй алга болсон байна.

Хуваалцах