Хоёр намын дарга мэдээлэл хийлээ
УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан санал хураалтаар МАН-63, АН-11, МАХН-1, Бие даагч-1 суудал аваад байна.
Мэдээллийн алба

УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан санал хураалтаар МАН-63, АН-11, МАХН-1, Бие даагч-1 суудал аваад байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос уг мэдээллийг хийсний дараа АН болон МАН-ын дарга нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд “МАН УИХ болон нийслэлд үнэмлэхүй олон болжээ. Манай намыг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа. Манай намын штаб, нэр дэвшигчийн штабт ажилласан хүмүүс талархал илэрхийлье. Бидэнд их итгэл найдвар өглөө. Энэ итгэл найдварын ард их хариуцлага байгаа. Бид та бүхний итгэлийг дааж ажиллана” гэлээ.
Харин АН-ын дарга З.Энхболд “Ялсан намынхандаа баяр хүргэе. Ард түмнийхээ төрд өгсөн үнэлгээ гэж бодон сонголтыг хүндэтгэж байна. Бидний ажилласанаас илүү үр дүнтэй ажиллана гэж МАН-ынханд итгэж байна. Бид бүтээн байгуулалтынхаа ажлыг үргэлжлүүлэх болно. Мөн ялалт байгуулсан 110 гишүүндээ баяр хүргэе” гэлээ.



















