Хоёр настай хүү ухсан нүхэнд унаж гэмтжээ
Өчигдөр буюу 2015 оны наймдугаар сарын 28-ны 10:15 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 46-37 УНБ улсын дугаартай “Киа Бонго” загварын бага оврын ачааны автомашин,
Мэдээллийн алба

Өчигдөр буюу 2015 оны наймдугаар сарын 28-ны 10:15 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 46-37 УНБ улсын дугаартай “Киа Бонго” загварын бага оврын ачааны автомашин, 21-85 УБЗ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Т /45 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд, Т /10 сартай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өглөө.
Мөн өдрийн 15:36 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн 39 тоотод ухсан нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, Т /2 настай, эрэгтэй/ унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.


















