Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв
Хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Түүнийг өнөө өглөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингисийн талбайд албан ёсоор угтаж авсан юм. Харин үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа Төрийн тэргүүний түвшинд түүхэн айлчлал хийж буйг онцлон тэмдэглэв. Энэхүү түүхэн айлчлал нь Монгол Улс, Мьянмарын найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэд хоорондын харилцаа, хоёр орны хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг талууд тэмдэглэж байлаа.

Хоёр орны Төрийн тэргүүн нар уул уурхай, аялал жуулчлал, нийслэл хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэ үеэр байр сууриа илэрхийллээ. Үүний дараа Мьянмарын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхах юм.

Дашрамд дурдахад, энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм.

Хуваалцах