Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хоёр сая ам.долларын асуудал Т.Ганболдын хувийн компанитай холбоотой” гэв

Х.Тэмүүжиний яриад байгаа мөнгө “Алтан Дорнод Монгол” компанитай ямар ч холбоогүй. Дээр дурдсан "NRI" гэх компани нь Т.Ганболдын хувийн компани. Тиймээс энэ асуудалд Т.Ганболд өөрийн биеэр хариулт өгнө.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хоёр сая ам.долларын асуудал Т.Ганболдын хувийн компанитай холбоотой” гэв
“Хоёр сая ам.долларын асуудал Т.Ганболдын хувийн компанитай холбоотой” гэв. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин хэд хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээгээр нэгэн материал тараасан билээ. Тэрбээр жиргээндээ хууль зүйн салбарын томоохон эрх мэдэлтэнд дөрвөн сая ам.доллар өгсөн хэмээн бичсэн юм. Мөн “Хуулийн нэр хуулийн хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн тодотгосон. Доорх төлбөрийн баримт дээр “NRI” ХХК-ийн компани дурдагдсан юм. Тэгвэл энэ компани нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын мэдлийнх аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Алтан Дорнод Монгол” компанитай холбоотой авлигын хэргийг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч дэлгэлээ гэж бичигдсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Т.Ганболд захирал өнөөдөр тодорхой шалтгаанаар хэвлэлийн хуралд ирж чадсангүй. Х.Тэмүүжиний яриад байгаа мөнгө “Алтан Дорнод Монгол” компанитай ямар ч холбоогүй. Дээр дурдсан "NRI" гэх компани нь Т.Ганболдын хувийн компани. Тиймээс энэ асуудалд Т.Ганболд өөрийн биеэр хариулт өгнө. Мөн “Алтан Дорнод Монгол” компанийг 2011 оны есдүгээр сарын 9-нд Т.Ганболд, Н.Цогтгэрэл нарын дөрвөн найз хөрөнгө босгож, нийт 18 сая ам.доллараар хувьцааг нь худалдаж авсан. Тухайн үед компанийн нийт өрийн хэмжээ 300 сая ам.доллар байсан нь баримттай байгаа. Тиймээс ямар ч дөрвөн сая төгрөгийн гүйлгээ “Алтан Дорнод Монгол” компанийн зүгээс хийгээгүй” гэж мэдэгдлээ.

Хуваалцах