Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр шинэ уулзвар ашиглалтад орно

Мөн маргааш 13:30 цагаас 19 дүгээр хорооллын буюу NTV телевизийн арын уулзварыг нээх юм байна. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажиллажээ. Тус уулзварыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч троллейбусны шугамын шон, хэд хэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр шинэ уулзвар ашиглалтад орно
Хоёр шинэ уулзвар ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн санхүүжилтээр нийслэлийн авто замын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд маргааш хоёр шинэ уулзвар ашиглалтад орох гэж байна. Тодруулбал, Сансараас 100 айл явах замтай Дарь-Эхээс нийлдэг уулзварын нээлт маргааш 11.40 цагт болох юм. Тус 3 замын уулзварыг 4 замын уулзвар болгож, өргөтгөн шинэчлэх зураг төслийг “RCSC” ХХК боловсруулж, “Экспресс зам” ХХК нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн, зам барилгын ажилтай хамт цахилгаан, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээг ч өргөтгөн шинэчилсэн байна.

Мөн маргааш 13:30 цагаас 19 дүгээр хорооллын буюу NTV телевизийн арын уулзварыг нээх юм байна. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажиллажээ. Тус уулзварыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч троллейбусны шугамын шон, хэд хэдэн байгууллагын хашаа шилжүүлэх, зам барилгын ажилд ашиглах том оврын ачааны машин явах зөвшөөрөл олгохгүй байх зэрэг шалтгаанаар ажил бага зэрэг удааширсан аж.

Ийнхүү хотын авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хийж буй ажлууд эрчимтэй өрнөж, баяр наадмаас өмнө гурав болон дөрөв дэх шинэ уулзварын нээлт зэрэг болох гэж байна.

Дашрамд дурдахад, ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний арын, Тасганы овооны, 10 дугаар хорооллын уулзварыг шинэчлэх ажлууд ойрын хугацаанд эхлэхээр болжээ.

Түлхүүр үг:Зам засварБүтээн байгуулалтХотын тохижолт
Хуваалцах