Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр ширхэг алим 1500 долларын үнэ хүрэв

Нэгэн австрали эмэгтэй Apple компанийн шинэ бүтээгдхүүнээс 2 ширхэг iPhone гар утас худалдаж авахыг хүсэн байна. Брисбенд хотод амьдардаг 21 настай тэрээр интернетийн нэгэн сүлжээнд америкийн Apple үйлдвэрийн гар утсыг худалдаж авах хүсэлтэй тухайгаа бичжээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр ширхэг алим 1500 долларын үнэ хүрэв
Хоёр ширхэг алим 1500 долларын үнэ хүрэв. Зураг: МҮОНРТ

Нэгэн австрали эмэгтэй Apple компанийн шинэ бүтээгдхүүнээс 2 ширхэг iPhone гар утас худалдаж авахыг хүсэн байна. Брисбенд хотод амьдардаг 21 настай тэрээр интернетийн нэгэн сүлжээнд америкийн Apple үйлдвэрийн гар утсыг худалдаж авах хүсэлтэй тухайгаа бичжээ. Удалгүй түүн рүү нэгэн эмэгтэй утсаар ярьжээ. Тэрээр 1500 америк долларт 2 ширхэг "apple" зарна гэжээ. Тэд уулзахаар тохиролцож, худалдан авагч дээрх мөнгийг хоёр хайрцагтай iPhone-оор солин авчээ. Ингэхдээ худалдан авагч хайрцаг доторхийг шалгаагүй байна. Гэртээ ирээд хайрцагуудыг нээтэл ердөө хоёр ширхэг ногоон алим байжээ.

Түлхүүр үг:хорвоогийн сонин хачин
Хуваалцах