Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр шүүгчийг 30 хоног цагдан хорино

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгвэл дээрх 17 шүүгчийн хоёрыг нь цагдан хорьж, шалгахаар боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр шүүгчийг 30 хоног цагдан хорино
Хоёр шүүгчийг 30 хоног цагдан хорино. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгвэл дээрх 17 шүүгчийн хоёрыг нь цагдан хорьж, шалгахаар боллоо.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарт 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хуваалцах