Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр солонгос ахин хэлэлцээрийн ширээнд сууж магадгүй

Хоёр Солонгосын Кэсоны аж үйлвэрийн нээх тухай хэлэлцээр одоо болтол шийдэгдээгүй байгаа билээ. Өмнөд солонгос энэ сарын 29-нд Хойд солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээр хийх санал тавьсан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр солонгос ахин хэлэлцээрийн ширээнд сууж магадгүй
Хоёр солонгос ахин хэлэлцээрийн ширээнд сууж магадгүй. Зураг: МҮОНРТ

Хоёр Солонгосын Кэсоны аж үйлвэрийн цогцолборыг нээх асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа билээ. Өмнөд солонгос энэ сарын 29-нд Хойд солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээр хийх санал тавьсан байна.

Саналыг хил орчмын Пханмунджом боомтын холбооны шугамаар дамжуулсан бөгөөд Хойд солонгосын тал хүлээн авсан гэж Өмнөд солонгосын Эв нэгдлийн яамнаас мэдээлжээ. Уг баримт бичигт эцсийн шийдвэрлэх шатны яриа хэлэлцээрийн тов болон хаана хэлэлцээр хийх талаар тодорхой мэдээлэл гараагүй аж.


Тодруулга: Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадснаас үүдэн Хойд Солонгосын тал өөрийн хилийн бүсэд байрладаг Кесон бүсийг хаасан билээ. Энэхүү үйлдвэрлэлийн бүсийг хааснаас тус бүсэд үйл ажиллагаа явуулж байсан БНСУ-ын 123 компани хаагдаж, 53 мянган хүн ажилгүй болсон юм.

Түлхүүр үг:кесон
Хуваалцах