Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгос авто замуудаа холбох яриа хэлэлцээгээ эхлүүллээ

Өмнөд болон Умард Солонгосын тээврийн яамны өндөр албан тушаалтнууд хоёр улсын авто замуудыг холбох тухай яриа хэлэлцээгээ өнөөдөр эхлүүлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгос авто замуудаа холбох яриа хэлэлцээгээ эхлүүллээ
Хоёр Солонгос авто замуудаа холбох яриа хэлэлцээгээ эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд болон Умард Солонгосын тээврийн яамны өндөр албан тушаалтнууд хоёр улсын авто замуудыг холбох тухай яриа хэлэлцээгээ өнөөдөр эхлүүлээд байна.

Авто замуудыг ийнхүү холбосноор Пхеньянаас Сөүл рүү автомашинаар саадгүй зорчих боломж бүрдэх юм. Энэ яриа хэлэлцээ хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом сууринд эхэлсэн байна.

Хоёр Солонгосын авто замуудыг холбохын тулд Умард Солонгосын Кэсон, Өмнөд Солонгосын Мунсан хотуудын хооронд 19 км авто зам барихаар төлөвлөж буй юм байна. Гэхдээ одоогоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умардын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсан байгаа учир хоёр улсын эдийн засгийн салбарт хамтран ажиллах асуудлыг судалгаа шинжилгээний түвшинд ч хийж байгаа юм.

Хуваалцах