Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгос энэ сарын 25 гэхэд цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар нь цэрэггүй болгоно

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар цэрэггүй болгох ажлаа энэ сарын 25-нд дуусгана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгос энэ сарын 25 гэхэд цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар нь цэрэггүй болгоно
Хоёр Солонгос энэ сарын 25 гэхэд цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар нь цэрэггүй болгоно. Зураг: МҮОНРТ

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар цэрэггүй болгох ажлаа энэ сарын 25-нд дуусгана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Төлөөлөгч “21-нээс эхэлж талууд цэрэггүй бүсийн дагуу байрлах хилийн пост, галын цэгүүдийг нураах бөгөөд цэрэггүй бүсэд хоёр талаас байрлуулсан цэргийн тоог цөөлнө” гэдгийг онцолж байна.

Түүний хэлснээр, энэ сарын 20-ны өдөр Умард болон Өмнөдийн сапёрчид цэрэггүй бүсийн хилийн Панмунжом суурин орчимд булсан "мина"-ыг устгах ажлаа дуусгажээ.

Умардын тал таван "мина"-ыг илрүүлсэн бол Өмнөдийн тал нэг ч мина илрүүлээгүй байна. Умард болон Өмнөдийг заагладаг цэрэггүй бүсэд булсан "мина"-ыг устгах ажил энэ сарын 1-ний өдөр эхэлж, 20 хоногт багтаан явуулахаар төлөвлөж байжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн есдүгээр сард Пхеньянд гурав дахь удаагаа уулзахдаа хоёр орныг заагладаг цэрэггүй бүсийг жинхэнэ утгаар нь цэрэггүй болгох тохиролцоонд хүрсэн юм.

Хуваалцах