Хоёр Солонгос ирэх сард дахин уулзалт хийнэ
Өнгөрсөн пүрэв гарагт Хойд Өмнөд хоёр Солонгосын засгийн газар хоорондын уулзалт хилийн Панмунжом тосгонд болсон юм. Уулзалтын хүрээнд хоёр тал ирэх сард дэд сайдын түвшинд уулзалт хийхээр тохирчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн пүрэв гарагт Хойд Өмнөд хоёр Солонгосын засгийн газар хоорондын уулзалт хилийн Панмунжом тосгонд болсон юм. Уулзалтын хүрээнд хоёр тал ирэх сард дэд сайдын түвшинд уулзалт хийхээр тохирчээ. Ирэх сарын 11-нд хоёр улсын хилийн Кэсон аж үйлдвэрийн паркд болох дэд сайдын түвшний яриа хэлэлцээ нь 2010 онд Умард Солонгос Өмнөдийн тэнгисийн цэргийн онгоцыг живүүлснээс хойш хйүтрээд байгаа харилцааг сэргээх зорилготой юм.
Хэлэлцэх асуудал нь хоёр улсын харилцааг сайжруулахад тулгамдаж байгаа сэдвүүд байх юм байна. Хэрвээ хэлэлцээ амжилттай, уур амьсгал татай байвал Умард Солонгос хилийн бүсийн аялал жуулчлалыг Өмнөд Солонгосчуудад нээлттэй болгох тухай яригдаж байна. Үүний хариуд Өмнөд Солонгос дайны үед гэр бүлээсээ салсан иргэдийг тогтмол уулзуулах зөвшөөрлийг Пхеньянаас авах сонирхолтой байна.


















