Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгос хэлний нэгдсэн толь гаргана

Эдүгээ 70 жил салангид оршин тогтнох хугацаанд хоорондоо багагүй ялгаа, зөрүүтэй болсон солонгос хэлний нэгдсэн толь бичиг зохиох ажлаа БНАСАУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд сэргээхээр болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгос хэлний нэгдсэн толь гаргана
Хоёр Солонгос хэлний нэгдсэн толь гаргана. Зураг: МҮОНРТ

Эдүгээ 70 жил салангид оршин тогтнох хугацаанд хоорондоо багагүй ялгаа, зөрүүтэй болсон солонгос хэлний нэгдсэн толь бичиг зохиох ажлаа БНАСАУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд сэргээхээр болжээ. Өмнөд, Умард Солонгосын хэл шинжлэлийн мэргэжилтнүүд ирэх долоо хоногт Хятадын Далянь хотод уулзаж, 330 мянга орчим үгтэй байна гэж тооцоолж байгаа шинэ толь бичгийн агуулгаар зөвлөлдөх болсныг Өмнөдийн "Рэнхап" мэдээллийн агентлаг уламжилжээ.

Толь бичиг зохиох ажлыг 2019 онд дуусгах ёстой юм байна. Сөүлд Ардчилсан засгийн газар ажиллаж, БНАСАУ-ын талаар “Нарны илч” хэмээн бодлого явуулж байсан 2006 онд хоёр Солонгосын харилцаа илэрхий сайжрах үеэр энэ төслийн эхлэл тавигдсан юм байна. Харин Өмнөд Солонгост консерватив хүчнүүд засгийн эрхэнд гарсны дараагаас эхлэлтэй зөрчил хямралын улмаас энэ ажил 2010 онд зогсоод байжээ.

Хуваалцах