Хоёр Солонгос хил дээрх хяналтын цэгүүдээ буулгаж байна
Хоёр Солонгосын тал хилийн дагууд орших хяналтын 20 цэгийг татан буулгах ажлаа эхлүүлээд байна. энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд иш татан
Мэдээллийн алба

Хоёр Солонгосын тал хилийн дагууд орших хяналтын 20 цэгийг татан буулгах ажлаа эхлүүлээд байна. энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд иш татан дамжуулж байна. Үүний өмнө 2 улсыг заагладаг цэрэггүй бүсээс цэргийн албан хаагчид болон байлдааны техникүүдийг татан гаргасан юм.
Ийнхүү 2 Солонгосын тал өнгөрсөн 10 р сарын сүүлчээр цэргийн эрхтнүүдийн байгуулсан гэрээний заалтуудыг үе шаттайгаар биелүүлж байна. Энэ гэрээнд цэрэггүй бүс дэх хилийн дагууд босгосон 10 10 хяналтын цэгээ устгах заалт багтсан байсан юм. Ионхап агентлагийн мэдээгээр цэрэггүй бүсийн 250 км ийн хилийн дагууд Умард Солонгосын тал хяналтын нийт 160 цэгтэй байсан юм байна.
Харин Өмнөд Солонгосын хилийн хяналтын цэгийн тоо 60 байсан юм байна. Алсдаа 2 тал хилийн хяналтын бүх цэгийг устгах зорилт тавиад байгаа юм. Солонгосын хойгоос ирж байгаа өөр нэг шинэ мэдээлэл нь 2 Солонгосын авто болон төмөр замыг нэгтгэх асуудлаарх яриа хэлэлцээтэй холбоотой байна. Энэ асуудлыг хөндсөн ажлын хэсгийнхний 2 дахь уулзалт өнөөдөр 2 Солонгосын холбоо харилцааны Кэсон дахь төвд болсон байна. Энэ үеэр Солонгосын хойгийн зүүн эргийн авто замуудын өнөөгийн нөхцөл байдалд хамтарсан үзлэг шалгалт хийх хуваарийг хэлэлцсэн байна.


















