Хоёр Солонгос, НҮБ-ын цэргийн командлалын төлөөлөгчдийн уулзалт боллоо
Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд БНСУ, БНАСАУ, НҮБ-ын цэргийн командлалын төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээ боллоо. Гурван талын энэ уулзалтаар хамтын аюулгүй байдлын бүсийг жинхэнэ утгаар нь цэрэг зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд БНСУ, БНАСАУ, НҮБ-ын цэргийн командлалын төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээ боллоо. Гурван талын энэ уулзалтаар хамтын аюулгүй байдлын бүсийг жинхэнэ утгаар нь цэрэг зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, Пхеньянд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр 2 Солонгосын батлан хамгаалахын сайд нар болох НоГванЧхоль, СонЁнМу нарын гарын үсэг зурсан цэргийн салбарт хамтран ажиллах гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцсэн байна. энэ гэрээний дагуу 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээс цэргүүдээ гаргаж жинхэнэ утгаар нь энх тайвны бүс болгох, хилийн шалган нэвтрүүлэх зарим цэгүүдийг татан буулгах, цэрэггүй бүсийн дагууд цэргийн сургуулилт хийхгүй байх тохиролцоонуудын талаар хэлэлцсэн байна.
Хоёр Солонгос цэрэггүй бүсэд тус бүр 4-5 шалган нэвтрүүлэх цэгээ татан буулгахаар төлөвлөж байгаа юм байна. мөн 2 талаас нийт 35 цэргийн албан хаагч түүний дотор 5 офицерыг галт зэвсэггүйгээр хилийн харуул хамгаалалтад гаргах санал яригдаж байна. Мөн 3 талын уулзалтаар мөн цэрэггүй бүсийн минуудыг устгах ажиллагааны явц үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Хоёр Солонгосын тал энэ сарын 1-нээс хамтын аюулгүй байдлын бүсийн газрын минануудыг устгах 20 хоногийн ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Өндөр түвшний энэ уулзалтад Өмнөд Солонгосын талаас тус улсын армийн хурандаа ЧоЁнГын, Умард Солонгосын Ардын армийн хурандаа Ом Чан Нам, НҮБ-ын цэргийн командлалын төлөөлөн Америкийн хурандаа Бурк Хамильтон нар оролцсон байна. 1950-53 оны Солонгосын дайн НҮБ ын далбаан дор эвлэрэлийн гэрээ байгуулснаар төгссөнөөс хойш Панмунжом дахь хамтын аюулгүй байдлын бүс буюу цэрэггүй бүс нь НҮБ-ын цэргийн командлалын буюу АНУ ын цэргийнхний эрх мэдэлд байдаг юм.


















