Хоёр Солонгос тохиролцоонд хүрлээ
Энэ сарын 5-нд Солонгосын дайны үеэр хагацсан хоёр Солонгосын гэр бүлийн гишүүдийг уулзуулах тухай асуудлаар хоёр талын төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадлаа.
Мэдээллийн алба

Энэ сарын 5-нд Солонгосын дайны үеэр хагацсан хоёр Солонгосын гэр бүлийн гишүүдийг уулзуулах тухай асуудлаар хоёр талын төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадлаа. Ингээд энэ сарын 20-25-ны хооронд Кумган уулын амралт зугаалгын бүсэд болохоор товлогдлоо. Ингэхдээ хоёр талаас тус бүр 100 хүн оролцохоор болсон байна. Гэвч энэ удаагийн уулзалт дахин цуцлагдах эрсдэлтэйг ч ажиглагчид сануулж байгаа юм. Учир нь энэ сарын сүүлээр буюу уулзалтын үеэр БНСУ, АНУ жил бүр зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилтаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэтэл Умард Солонгос улсын талаас үүнийг эрс эсэргүүцэж, хамтарсан сургуулилтаа цуцлахыг шаардсаар байгаа юм.


















