Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг минагүйжүүлэх ажил эхэллээ

Өмнөд болон Умард Солонгосын цэргийнхэн хоёр улсыг заагладаг цэрэггүй бүсийг минагүйжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүлээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг минагүйжүүлэх ажил эхэллээ
Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг минагүйжүүлэх ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд болон Умард Солонгосын цэргийнхэн хоёр улсыг заагладаг цэрэггүй бүсийг минагүйжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүлээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжууллаа.

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор цэрэггүй бүсийн мина, тэсэрч дэлбэрээгүй үлдсэн гар бөмбөг зэргийг аюулгүй болгож устгаж байгаа юм. Мөн энэ бүсэд 1950-53 оны Солонгосын дайны үеэр амь насаа алдсан цэрэг дайчдын цогцосны үлдэгдлийг хамтдаа хайхаар тохиролцсоныг хэрэгжүүлж байна.

БНСУ-ын батлан хамгаалах яамнаас тооцоолж байгаагаар хоёр Солонгосыг заагладаг 38 дугаар өргөргийн дагуух 4 км-ийн өргөнтэй цэрэггүй бүсэд олон арван мянган минабулаатай байдаг байна. Минагүйжүүлэх эхний шатны ажлыг 20 хоногийн хугацаанд хоёр Солонгосын удирдагчдын дээд уулзалт болсон хилийн Панмунжом суурингийн хамтарсан хамгаалалтын бүсэд хийх юм байна. Үүний дараа Канвондо мужийн Чхорвон гацааны орчмын бүсийг минагүйжүүлж амь үрэгдсэн цэргүүдийн цогцосны үлдэгдлийг эрэн хайх юм байна.

Ионхап агентлагийн мэдээгээр Чхорвон орчимд 500 гаруй цэргийн цогцосны үлдэгдэл байгаагийн 300 нь НҮБ-ын далбаан дор байлдаж явсан цэрэг дайчдынх гэж үздэг байна. цэргүүдийн цогцосны үлдэгдлийг эрэн хайх ажлыг ирэх оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах