Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын ажлын хэсгийнхэн ойн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ

Хоёр Солонгосын цэрэггүй бүс Панмунжом суурингаас холгүй тосгонд Өмнөд болон Умард Солонгосын өндөр түвшний төлөөлөгчид оролцсон ээлжит уулзалт хэлэлцээ болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын ажлын хэсгийнхэн ойн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ
Хоёр Солонгосын ажлын хэсгийнхэн ойн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Хоёр Солонгосын цэрэггүй бүс Панмунжом суурингаас холгүй тосгонд Өмнөд болон Умард Солонгосын өндөр түвшний төлөөлөгчид оролцсон ээлжит уулзалт хэлэлцээ болсон байна. Энэ уулзалтад Өмнөд Солонгосын ойн аж ахуйн сайдын орлогч РиуКвангСоо тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн нь байгаль орчны яамны газрын дарга КимСонЖун байлаа.

Өчигдөр болсон энэ уулзалтаар ойн салбарт тэр дундаа устаж үгүй болсоор байгаа Умард Солонгосын өмнөд нутгийн ойг хамгаалах, сэргээх тал дээр хамтран ажиллах тухай хэлэлцсэн байна. Умард Солонгост мод бэлтгэлийн их ажлаас болж ихээхэн хэмжээний ой устаж үгүй болоод байгааг хэрхэн ямар аргаар зогсоох, ойжуулалттай холбоотой шинэ технологийг нэвтрүүлэхэд тус улсад туслах боломж байгаа эсэх талаар нарийн хэлэлцсэн байна. 2 тал юуны түрүүнд Умард Солонгосын ой, ойн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой хамтарсан судалгаануудыг хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Өмнөд Солонгосын нэгдлийн яамны мэдээгээр 2008 оноос хойш Умард Солонгосын нийт ойн 3 ны нэг нь устаад байгаагаас болж тус улсад үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгаа үүсэх эрсдэл нэмэгдээд байгаа юм байна. Өнгөрсөн 4 р сарын 27 ны өдөр сүүлийн 10 д анхныхад тооцогдох болсон 2 Солонгосын дээд уулзалт болсон.

Түүнээс хойш 2 орон хамтран ажиллах яриа хэлэлцээнүүдийг салбар салбараар нь зохион байгуулж байна. Хамгийн сүүлд л гэхэд Өмнөд болон Умард Солонгосын тээврийн салбарынхан уулзалт хэлэлцээ хийж 2 Солонгосыг холбосон авто зам барих, төмөр замын салбарт хамтран ажиллах боломж нөхцөлүүдийг хэлэлцэж харилцан саналаа сольцгоосон юм.

Мөн Солонгосын дайнаас болж тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийн жагсаалтыг дахин гаргаж эхэлсэн төдийгүй, сүүлийн 15 жилийн анхныхад тооцогдох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Хуваалцах