Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт /шууд/

Хоёр Солонгосын заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд Өмнөд, Умард Солонгосын удирдагчдын уулзалт энэ мөчид эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт /шууд/
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт /шууд/. Зураг: МҮОНРТ

Хоёр Солонгосын заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд Өмнөд, Умард Солонгосын удирдагчдын уулзалт энэ мөчид эхлэх гэж байна. Тус дээд хэмжээний уулзалтын мэдээллийг Өмнөд Солонгосын Ариранг тв-ийн цахим дамжуулалтаар шууд хүргэж байна.

Дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 10:30 цагт эхэлнэ.

07.08 цаг: БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жэ Ин уулзалт болох хоёр Солонгосын заагладаг цэрэггүй бүс дэх Панмунжом сууринг зорилоо.

08:02 цаг: БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жэ Ин уулзалт болох Панмунжом суурин дахь Энх тайвны ордонд хүрэлцэн ирлээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тун удахгүй уулзалт болох газар хүрэлцэн ирэх юм байна.

08:30 цаг: Хоёр Солонгосын удирдагчид уулзаж, гар барилцсаны дараагаар хүндэт харуултай мэндчилэв. Үүний дараагаар хоёр улсын төрийн дуулал эгшиглэлээ.

08:40 цаг: БНСУ-ын Ерөнхийлөгч Му Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар хоёр талаас дээд хэмжээний уулзалтад оролцох төлөөлөгчидтэй гар барин мэндчилж, хамтдаа дургсалын зураг татууллаа. БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын удирдагчийн төрсөн дүү Ким Ё Чон байна.

Хуваалцах