Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай хэлэлцэнэ

БНСУ, БНАСАУ-ын удирдагчдын 3 дахь удаагийн дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн арга замуудыг голчлон хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай хэлэлцэнэ
Хоёр Солонгосын дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ, БНАСАУ-ын удирдагчдын 3 дахь удаагийн дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн арга замуудыг голчлон хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч өнөө өглөө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Энэ үеэр мөн Умард Солонгосын удирдагчтай цөмийн зэвсгийг нь устгах асуудлыг хэлэлцэх ховор боломж гэж Өмнөдийн тал үзэж байгааг ч илэрхийлсэн юм. Саяхныг хүртэл БНАСАУ, АНУ ын удирдагчдын уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэж байсан. Харин одоо асуудал 2 Солонгосын дээд уулзалтаар хэлэлцэх гол сэдэв байх болно гэдгийг мэдэгдээд байна.

Хоёр Солонгосын удирдагч 2 шатны хэлэлцээ хийх юм байна.

Тодруулбал өнөөдөр болон лхагва гаригт дээд уулзалтууд болох юм байна. БНСУ-ын Ерөнхийлөгч МунЖэИн маргааш Сөүлээр тусгай онгоцоор орон нутгийн цагаар 10 цагт буюу УБ ын цагаар 9 цагт Пхеньянд хүрэлцэн очих юм байна. Харин 2 удирдагчийн маргаашийн уулзалт хэлэлцээ үдээс хойш эхлэх юм байна.

Хуваалцах