Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын иргэд уулзаж байна

1950-1953 оны Солонгосын дайны үед хагацаж салсан Өмнөд, Хойд хоёр Солонгосын иргэд уулзаж байна. Долоо хоног үргэлжлэх энэ уулзалт Хойд Солонгосын Кымган уулын амралтын баазад өчигдөр эхэлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын иргэд уулзаж байна
Хоёр Солонгосын иргэд уулзаж байна. Зураг: МҮОНРТ

1950-1953 оны Солонгосын дайны үед хагацаж салсан Өмнөд, Хойд хоёр Солонгосын иргэд уулзаж байна. Долоо хоног үргэлжлэх энэ уулзалт Хойд Солонгосын Кымган уулын амралтын баазад өчигдөр эхэлсэн.

Хоёр Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард хэлэлцэн тохирсны дагуу Өмнөд, Умард Солонгост тусгаарлагдан, бие биенээсээ хагацсан гэр бүлүүдийг уулзуулж байгаа юм. Долоо хоногийн хугацаанд 2 ээлжээр зохион байгуулж байгаа энэ уулзалтад оролцогсод гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөдтэйгээ 3 өдрийн турш 2 цагаар 6 удаа уулзах юм байна. Эхний ээлжийн уулзалт өндөрлөсний дараа 4 дэх хоногоос дараагийн ээлж уулзалтын газарт очих аж.

Өнгөрсөн зууны 2-р хагаст болсон Солонгосын дайнаас хойш эдгээр гэр бүл, хамаатан садан 65 жил хоёр өөр улс, хоёр өөр дэглэмд амьдарсны эцэст эргэн уулзах хувь тохиож байгаа нь энэ юм. Ийм ч учраас уулзалтад оролцохоор ирсэн хүмүүсийн олонх нь өндөр настнууд, тэдний үр хүүхэд байна.

Зарим ахмад энэ уулзалтад оролцохын тулд түргэн тусламжийн тэргээр хүртэл хүргүүлэн очжээ. Энэ удаагийн уулзалтад нийт 200 орчим гэр бүл оролцож байна. Өмнөд Солонгост олон арван мянган иргэн энэ уулзалтад оролцох хүсэлт гаргаснаас 100 орчим гэр бүлийг сугалаагаар сонгожээ. Оролцогчдын нас хөгширч байгааг харгалзан энэ уулзалтыг олшруулах хүсэлтээ Өмнөд Солонгосын тал илэрхийлээд байгаа аж.

Хуваалцах