Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын хил дээр буудалцаан болов

Өмнөдөөс хойд Солонгос руу Пхеньянийг шүүмжилсэн үгстэй агаарын бөмбөлөг хөөргөснөөс үүдэн хоёр улсын хил дээр буудалцаан болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын хил дээр буудалцаан болов
Хоёр Солонгосын хил дээр буудалцаан болов. Зураг: МҮОНРТ

Өмнөдөөс хойд Солонгос руу Пхеньянийг шүүмжилсэн үгстэй агаарын бөмбөлөг хөөргөснөөс үүдэн хоёр улсын хил дээр буудалцаан болжээ. 10 минут гаруй үргэлжилсэн буудалцаанаас болж бэртэж, гэмтсэн хүний мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд яг үүнтэй ижил шалтгаанаар өнгөрөгч 10-ны өдөр мөн буудалцаж байсан билээ.

Хойд Солонгос Өмнөдийн идэвхтэнүүдийн бөмбөлөг хөөргөх үйлдлийг дайны өдөөн хатгалга хэмээн үзэхээ анхааруулсан боловч Сөүлийн албаныхан тэднийг хорих аргагүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын армийн генералууд хилийн зэвсэггүй бүсэд уулзах үеэрээ хэлэлцсэн боловч шийдэлд хүрч чадаагүй ажээ.

Хуваалцах