Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцав
Хойд Солонгосын цэргийн хөлөг онгоц шар тэнгис дэх хилийн бүсийг нэвтэрснийхээ дараа Өмнөд Солонгосын эргийн харуулын хурдан завьтай буудалцжээ.
Мэдээллийн алба

Хойд Солонгосын цэргийн хөлөг онгоц шар тэнгис дэх хилийн бүсийг нэвтэрснийхээ дараа Өмнөд Солонгосын эргийн харуулын хурдан завьтай буудалцжээ. Өмнөдүүд “Хойд Солонгосын хөлөг онгоцыг ухраахын тулд манай цэргийнхэн зохих мэдэгдлийг хүргүүлж, анхааруулах гал нээсэн” гэж мэдэгдсэн байна. Харин Хойд Солонгосын онгоц ухрахын орон хариу гал нээснээр энэхүү асуудал дэгдсэн байна. Гэхдээ Өмнөд Солонгосоос хэд хэдэн удаа гал нээсний дараа Хойд Солонгосын онгоц ухарчээ. Энэ хэргээс болж хүн бэртэж, гэмтээгүй ажээ.


















