Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын төлөөлөгчид спортын хамтын ажиллагааны тухай хэлэлцэж байна

Умард болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын салбарынхан өнгөрсөн 7 хоногт хэлэлцээ хийсэн. Тэгвэл өнөөдөр, 2 Солонгосын хилийн Панмунжом суурингийн Өмнөд Солонгосын талын энх тайвны оронд, 2 талын өндөр дээд албан тушаалтнууд, спортын салбарт хэрхэн хамтарч оролцох тухай хэлэлцээг эхлүүллээ гэж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын төлөөлөгчид спортын хамтын ажиллагааны тухай хэлэлцэж байна
Хоёр Солонгосын төлөөлөгчид спортын хамтын ажиллагааны тухай хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Умард болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын салбарынхан өнгөрсөн 7 хоногт хэлэлцээ хийсэн. Тэгвэл өнөөдөр 2 Солонгосын хилийн Панмунжом суурингийн Өмнөд Солонгосын талын энх тайвны оронд 2 талын өндөр дээд албан тушаалтнууд спортын салбарт хэрхэн хамтарч оролцох тухай хэлэлцээг эхлүүллээ гэж Өмнөд Солонгосын Ариранг телевиз мэдээлж байна.

Ариранг телевизийн мэдээлж байгаагаар талуудын хэлэлцээ өнөө өглөөний 10 цагт эхэлсэн байна. 2 талын энэ удаагийн гол хэлэлцэх асуудал бол 2 Солонгосын хоорондох спортын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хамтарч баг болж олон улсын тэмцээнд оролцох зэрэг асуудлууд байна. Харин голчлон өнөөдөр 2018 оны Азийн наадам болон 2 улсын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах асуудлуудыг хэлэлцэж байна.

Энэ удаагийн хэлэлцээг Өмнөд Солонгосын талаас Өмнөд Солонгосын олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга ЖеонЧүүнгРию, болон нэгдлийн яам соёлын албанаас төлөөлөгчид оролцож байна.

Харин Умард Солонгосын талаас, спортын дэд сайд Вон-Кил-ю тэргүүтэй албан тушаалтнууд өнөөдрийн хэлэлцээнд оролцож байна. 2018 оны 8-р сард Индонез улсад энэ удаагийн Азийн наадам болно. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын талаас энэ наадамд далбаат болон сэлүүрт завины төрөлд Умард Солонгосын талтай хамтарч оролцох саналыг гаргасан байна.

Харин Умард Солонгосын талаас, эдгээр төрлөөс илүү олон төрөлд хамтарч оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн талууд Пёнчаны өвлийн олимпийн наадамд нэг далбаан дор оролцсонтой адил энэ удаагийн Азийн наадамд ч мөн Солонгосын далбаан дор хамт жагсана гэдэг тохиролцоонд хүрсэн байна. Талууд хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөсөн байна.

Хуваалцах