Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын удирагчдын уулзалтыг энэ сарын 27-нд эхлүүлэхэээр эцэслэн тохирлоо

Ирэх баасан гаригт буюу 27 ны өдөр 2 Солонгосын дээд уулзалт болох гэж байгаа. түүхэн энэ үйл явдлын бэлтгэлийг хангах 2 улсын ажлын хэсгийнхний 3 дахь уулзалт өчигдөр Панмунжомд болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын удирагчдын уулзалтыг энэ сарын 27-нд эхлүүлэхэээр эцэслэн тохирлоо
Хоёр Солонгосын удирагчдын уулзалтыг энэ сарын 27-нд эхлүүлэхэээр эцэслэн тохирлоо. Зураг: МҮОНРТ

Ирэх баасан гаригт буюу 27 ны өдөр 2 Солонгосын дээд уулзалт болох гэж байгаа. түүхэн энэ үйл явдлын бэлтгэлийг хангах 2 улсын ажлын хэсгийнхний 3 дахь уулзалт өчигдөр Панмунжомд болсон. Тэгвэл энэ уулзалтаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МунЖэИн, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг 27 ны өглөө эхлүүлэхээр эцэслэн тохирсон байна.

Мөн 2 Солонгосын дээд уулзалтын хөтөлбөрт 2 удирдагч оройн зоог хамтдаа барихаар тусгаж өгсөн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэнийг Ионхап дамжуулж байна. Өмнөд болон Умард Солонгосын ажлын хэсгийнхэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар 3 шатны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр дээд уулзалтын хөтөлбөр, аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрхэн ажиллуулах гэсэн үндсэн сэдвүүдээр эцсийн тохиролцоонд хүрээд байгаа юм. Умард Солонгосын тал 2 удирдагчийн уулзалтыг тодорхой хугацаагаар телевизээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн .

Үүнтэй холбоотойгоор Умардын тал Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Панмунжомын хойд хэсэг рүү нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоор болсон байна.

Хуваалцах