Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын удирдагч ойрын өдрүүдэд шууд шугамаараа яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин шууд шугамаараа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийх гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын удирдагч ойрын өдрүүдэд шууд шугамаараа яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ
Хоёр Солонгосын удирдагч ойрын өдрүүдэд шууд шугамаараа яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин шууд шугамаараа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийх гэж байна. "Хөх ордон" дахь эх сурвалжаасаа авсан мэдээлэлд үндэслэн энэ тухай "Ионхап" агентлаг нийтэлсэн байна.

Энд тэмдэглэснээр хоёр улсын удирдагч тун ойрын хугацаанд утсаар ярилцах юм байна. Хоёр Солонгосын хооронд холбоо тогтоох шууд шугамыг Мун Жэ Ин, Ким Жон Ун нарын Панмунжом дахь дээд уулзалтын өмнөхөн сэргээж нээсэн.

Харин хоёр удирдагч энэ шууд шугамаараа анх удаагаа ийнхүү холбоо барих гэж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мөн АНУ, Умард Солонгосын дээд уулзалт товлогдсоныг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгож, энх тайван тогтооно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах