Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хоёр Солонгосын усан хил дээр дахин буун дуу гарлаа

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын байлдааны хөлөг онгоц Умардын эргүүлийн хөлөг рүү анхааруулан бууджээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам, Умардын эргүүлийн хөлөг онгоц

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр Солонгосын усан хил дээр дахин буун дуу гарлаа
Хоёр Солонгосын усан хил дээр дахин буун дуу гарлаа. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын байлдааны хөлөг онгоц Умардын эргүүлийн хөлөг рүү анхааруулан бууджээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам, Умардын эргүүлийн хөлөг онгоц Шар тэнгис дэх хоёр орныг заагладаг хязгаарлах шугамыг давсан, өөрөөр хэлбэл, улсын хил зөрчсөн гэдгээс өөр зүйл мэдээлээгүй байна.

Умардын байлдааны хөлөг онгоц хилийн шугамыг давж, Өмнөдийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцноос 5 удаа анхааруулах буудлага хийсний дараа эргэсэн тухай өмнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Өчигдөр БНАСАУ-ын хоёр Солонгосыг эв зүйгээр эвлэрүүлэн нэгтгэх асуудал эрхэлсэн хороо, Өмнөд Солонгос өөрийн усан хилд өөрт хүлээсэн үүргээ биелүүлж явсан Умардын хөлөг онгоц руу гал нээснээр дайнд хүргэж болохуйц маш аюултай өдөөн хатгалт хийлээ гэж мэдэгджээ.

Хуваалцах